Монголд тохирдог арьс арчилгаа
- Solongo Luk
- Mar 28, 2024
- 1 min read

Нүүр, гар, хүзүүний арьс, ер нь арьсанд тулгардаг асуудлын дийлэнх хувийг нар, салхи, агаарын чийгшил, температур гэх мэт гаднын нөлөөтэй шалтгаан эзэлдэг гэдэгтэй уншигч та санал нийлэх биз. Үүнтэй холбоотойгоор, хэзээ нэгэн цагт танд дараах бодол төрж байсан уу?
Дэлхийд алдартай арьс арчилгааны брэндүүд манай Монгол орны уур амьсгал нөхцөл байдлыг бодолцож бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг гаргасан байдаг болов уу?
Эсвэл бүх улсын уур амьсгалд тохирох орц гэж байх болов уу?
Манай улс эрс тэс уур амьсгалтай. Нийслэл хот нь дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг. Олон улсын түгээмэл нөхцөл байдал манайхаас өөр шүү дээ.
МОНГОЛ ОРНЫ ЦАГ УУРЫН ЭРС ТЭС БАЙДАЛ
Монгол орон эрс тэрс цаг ууртай. Энэ нь дараах судалгааны үр дүнгээр батлагдана.
Салхины хурд: Дэлхийн дунджаас 2 дахин хүчтэй.
Агаарын чийгшил: Япон, Солонгост 70%-ийн чийгшилтэй байдаг бол Монголд 56% байдаг.
Нар: Монголд жилд 2,738 (114 гаруй өдөр) цагт нартай байдаг бол Японд 1,935 (80 гаруй өдөр) цагт нь нартай байдаг.
Товчоор хэлбэл, хүчтэй салхи, хуурай агаар, хурц нар 3 Монголд амьдардаг хүмүүсийн арьсны асуудлуудын гол шалтгаан болдог. Тийм ч учраас бид нийтлэлээ “Монголд тохирдог ...” гэж тодотгосон юм.



Comments