top of page
Search

Жимсээр бэлтгэж болох маск

  • Mar 28, 2024
  • 1 min read

Жимсний маск нь арьсанд хамгийн сайн тэжээл өгдөг бөгөөд элдэв хорт нөлөөгүй. Тиймээс химийн орц найрлагатай маск авч хэрэглэснээс гэртээ бэлтгэсэн нь танд тустай. Эдгээр маскуудыг хэрэглэхийн өмнө нүүрээ сайтар цэвэрлэсэний дараа тавих бөгөөд 7 хоногт 3-4 удаа тавихад хангалттай. Арьсыг тань нөхөн төлжүүлж, байгалийн өнгийг нь сэргээж өгөх үйлчилгээг үзүүлэх доорх маскуудыг туршаад үзээрэй. Үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.


1. Банана 

 Бананаа хэрчээд нүүр болон хүзүүн дээр жид тавьж болно. Эсвэл бананаа нухаад лемон болон зөгийн балтай холиод жигд тзрхэж хэрэглэж болно. 10-15 минутын дараа угааж цэвэрлэнэ. 


2. Улаан лоолийг шахаад нүүрэндээ массаж хийх маягаар зөөлөн түрхэж өгнө. Арьсны өнгийг сэргээж, цайруулах үйлчилгээ үзүүлнэ. 5-10 минутын дараа угааж цэвэрлэнэ. 


3. Papaya жимс 

 Арьсыг нөхөн сэргээж, байгалийн өнгийг мэдрүүлэх болно. Жимсээ яснаас нь салгаж нухаад нүүрэндээ массаж хийх маягаар жигд түрхэнэ. 15-20 минутын дараа угааж цэвэрлэнэ. 

 
 
 

Comments


© 2035 by om.be. Powered and secured by Wix

bottom of page