Жирэмсэн үеийн вакс
- Solongo Luk
- Mar 28, 2024
- 1 min read
Жирэмсний үед вакс хийлгэх

Жирэмсний дааврын нөлөөнөөс болж нүүрний болон биеийн илүүдэл үс энгийн үеэс илүү хурдан мөн өтгөн ургах магадлал өндөр байдаг. Иймд жирэмсний үед илүүдэл үсээ хэрхэх тухай, аюултай эсэхийг мэдэхгүй байгаа бол жирэмсний үед вакс хийлгэх нь жирэмсэн ээжид болон бяцхан үрд нь аюулгүйг дуулгахад таатай байна. Гэвч зарим зүйлсийг анхаарах нь зүйтэй.
Арьсанд очих цусан хангамж өндөрссөнтэй холбоотойгоор бикини хэсгийн вакс хийлгэхэд энгийн үеэс илүү өвдөх, эмзэг байх магадлалтайг санахад илүүдэхгүй биз. Иймд мэргэжлийн ваксийн салонд очихдоо өөрийгөө жирэмсэн гэдгийг хэлж аль болох зөөлөн байхыг асуугаарай. Та гэртээ болон ваксний салоны алийг ч сонгосон бай дараах аюулгүйн зөвлөгөөг дагаарай:
❤ Илүүдэл үсний ургалтыг 0,7см-2см хүртэл урттай байхад нь авах нь тохиромжтой
❤ Вакс хийх хэсгийг угааж, чийггүй болтол арчсан байх
❤ Гэртээ вакс хийх гэж байгаа бол халаасан вакс тань хэт халуун биш гэдгийг гарын бугуйн дотор талд туршисны дараа хийх
Жирэмсний үед эмзэгшсэн арьс тан вакс хийсний дараа загатнах болон бусад таагүй мэдрэмж үзүүлэх магадлалтай. Иймд сул хувцас өмсч, тосон бус чийгшүүлэгч түрхэн арьсны нүх бөглөхөөс урьдчилан сэргийлээрэй. Вакс хийсний дараа усанд болон ваннд хэвтэхээ азнаарай.
Төрөхөөс 1 долоо хоногоос дотогш вакс болон бусад төрлийн илүүдэл үс авах арга хэмжээг авахгүй байхыг зөвлөдөг ба энэ нь
илүүдэл үс авсаны дараа арьсны нүх нээлттэй байснаар халдварт өртөх эрсдэл өндөрсдөгтэй холбоотой юм.
Жирэмсэн ээж та бяцхан үрийнхээ төлөө өөрийгөө хайрлаарай 😍



Comments